LoRaWAN сүлжээ
Хот, бүс нутаг, үйлдвэрийн талбайд gateway сүлжээ байгуулж, хүсвэл түрээсээр ашиглуулна.
IoT · LoRaWAN · SCADA
Ус, дулаан, эрчим хүч, холбоо, төмөр замын объектыг алсаас, бодит цагт хянах IoT системийг мэдрэгч, сүлжээ, платформтой нь цогцоор нь хийж гүйцэтгэнэ.
Харилцагчид
Лого дээр дарж тухайн байгууллагад зориулсан шийдлийн демог үзнэ үү.
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК
Техникийн өрөөний нэгдсэн хяналтын төв
Демо үзэх
Монголын төмөр зам ТӨХК
Ухаалаг төмөр зам: 10 шийдлийн амьд симуляц
Демо үзэх
01Бид юу хийдэг
Объект бүрийн онцлогт тохируулан мэдрэгч, сүлжээ, платформыг нэг систем болгон нийлүүлнэ.
Хот, бүс нутаг, үйлдвэрийн талбайд gateway сүлжээ байгуулж, хүсвэл түрээсээр ашиглуулна.
Худаг, насос станц, усан сан, дулааны узелийн тоног төхөөрөмжийг нэг дэлгэцээс хянаж, удирдана.
Халуун, хүйтэн ус, дулаан, цахилгааны тоолуурын заалтыг алсаас, автоматаар уншина.
Цахилгаан тэжээл, хүчдэл, генератор, түлш, батарейн төлөвийг алсаас хянана.
Холбооны станц, серверийн өрөөний температур, чийг, хаалга, хөдөлгөөн, утааг 24/7 хянана.
Гүүр, хоолойн усны түвшин, төмөр замын температур, шүүгээ, цаг агаарыг хянаж, эрт сэрэмжлүүлнэ.
Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажилтны байршил, SOS дуудлагыг газрын зураг дээр харуулна.
Халаалт, агааржуулалт, гэрэлтүүлэг, эрчим хүчний хэрэглээг нэг системд нэгтгэн удирдана.
02Технологи
Мэдрэгч, холболт, платформ, хэрэглээ — дөрвөн түвшин нэг систем болж ажиллана.
Температур, чийг, даралт, түвшин, хаалга, утаа, тоолуур — объект дээрх бодит хэмжилт.
Gateway мэдрэгчийн өгөгдлийг хүлээн авч, 4G, Ethernet эсвэл шилэн кабелиар серверт дамжуулна.
Өгөгдлийг хүлээн авч хадгалаад, тогтоосон дүрмээр шалгаж, сэрэмжлүүлэг үүсгэнэ.
Хариуцсан ажилтан мэдээллээ dashboard, гар утас, SMS, и-мэйлээр авна.
03Платформ
Бүх объектын өгөгдөл нэг дэлгэцэнд. Хэвийн бус байдал үүсмэгц хариуцсан хүнд нь шууд мэдэгдэнэ.
Шинэ хэмжилт ирэх бүрт дэлгэц шинэчлэгдэнэ.
Босго давмагц SMS, и-мэйлээр мэдэгдэнэ.
Төхөөрөмж, gateway бүрийн байршил, төлөв нэг зураг дээр.
График, өгөгдлийн түүх, Excel, PDF тайлан.
Хэрэглэгч бүрийн харах, удирдах эрхийг тусад нь тохируулна.
Одоо ашиглаж буй SCADA, ERP системтэйгээ холбоно.
04Давуу тал
Олон жил найдвартай ажиллах систем бүтээхийн тулд дараах дөрвөн зарчмыг баримталдаг.
LoRaWAN, Modbus, MQTT зэрэг нээлттэй стандартаар ажилладаг тул нэг үйлдвэрлэгчээс хамаарахгүй.
Өгөгдлөө өөрийн сервер эсвэл манай платформд хадгалах сонголттой. Эзэмшигч нь та.
Төхөөрөмжийн ажиллах температурыг Монголын өвөлтэй тулгаж сонгоно. Шаардлагатай газар халаалттай хайрцаг хэрэглэнэ.
Судалгаа, зураг төсөл, суурилуулалт, платформ, засвар үйлчилгээ — бүгд нэг багаас.
05Ажлын явц
Жижиг туршилтаас эхэлж, үр дүнг хамтдаа баталгаажуулаад өргөтгөнө.
Объект дээр очиж хэрэгцээ, хэмжих цэг, холболтын нөхцөлийг тодорхойлно.
Төхөөрөмж, сүлжээ, платформын зураг төсөл, ажлын төлөвлөгөө гаргана.
Сонгосон хэсэгт суурилуулж, тохируулаад үр дүнг хамтдаа шалгана.
Сургалт, засвар үйлчилгээ үзүүлж, системийг үе шаттай өргөтгөнө.
06Холбоо барих
Объектынхоо тухай товч мэдээлэл үлдээгээрэй. Бид эргэн холбогдож, тохирох шийдлийг санал болгоно.